Хүрээлэнгийн тухай
Эдийн засгийн дээд сургууль хэмээх Үндэсний судалгааны их сургуулийн Дорно дахины сонгодог соёл болон эртний соёлын хүрээлэнд Дорно дахины судлал болон Дорно дахины салбарын боловсролыг эртний Грек, Ромын соёлын судалгаа, эртний соёлын боловсролтой уялдуулан хэрэгжүүлж байна.
Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа нь
Дорно дахины соёл, эртний Грек, Ромын сонгодог соёл, эртний Грек, Ромын түүхийн мэргэжилтнүүдийг нэгтгэснээр шинжлэх ухааны салбар хоорондын олон чиглэлийн судалгааг явуулах
судалгаа, боловсролын бүх түвшинд Дорно дахины сонгодог соёл болон Дорно дахины орчин цагийн судалгааг олон талаар харилцан холбох
судлаж буй бүс нутаг, хэл, уламжлалыг газар зүйн үүднээс аль болох өргөн хэмжээгээр хамрах
судалгааны сэдэв, чиглэлийн өргөн хүрээг (хэл шинжлэлээс соёл судлал хүртэл) хамрах
боловсролын үйл явцыг эрдэм шинжилгээний ажилтай нягт уялдуулах
Орос улсын болон олон улсын эрдэм шинжилгээний олон төвтэй нягт хамтран ажиллаах
хэвлэн нийтлэх орчин цагийн бүх хэлбэрийг ашиглах зэрэг чиглэлээр хэрэгжиж байгаагаар онцлогтой юм
Чиглэл
Тус хүрээлэнгийн судалгааны ажил нь Дорно дахины судлал, эртний Грек, Ромын судлалын уламжлалт бүх чиглэлийг хамран багтааж байна. Үүнд:
Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Камбож, Лаос болон Тайланд, Монгол болон Төвд, Иран, эртний Энэтхэг, Энэтхэг болон Пакистаны лалын соёл, Энэтхэгийн дравидын хэл, соёл, Түрк болон Төв Азийн түрк хэлт улс түмэн, арабын соёл, Этиоп болон Эритрей, эртний Месопотами, Хуучин гэрээ болон түүнтэй холбогдох асуудал, Христосын шүтлэгтэй Дорно дахины улс түмэн, Сири болон шинэ арамейн судалгаа, эртний Грек болон Ром, Эртний Дорно дахины болон Орос улсын зүүн болон зүүн өмнөд нутгийн археологийн судалгаа зэрэг орно.
Сэдвийн чиглэлийг онцгойлон заавал:
- Дорно дахины бичгийн сурвалжийг орчуулан, тайлбар хийж хэвлэх («Дорно дахин болон эртний сонгодог эх бичвэр» гэдэг судалгаа болон хэвлэн нийтлэх урт хугацааны төсөл)
- Дорно дахины эртний болон дундад зууны үеийн утга зохиолын судалгаа хийх
- Дорно дахины (юуны түрүүнд Иран, Энэтхэг, Хятад, Японы) дундад зууны уран зохиолын туурвил зүйг судлах
- Дорно болон Өрнө дахины соёлын харьцуулсан судалгаа хийх (эрт ― дундад үе ― шинэ үеийг хамрах)
- Дорно дахин болон Африкийн (семит, энэтхэг-европ, алтай, Энэтхэг Хятадын хойгийн хэл, сино-төвдийн зэрэг) эртний болон орчин цагийн хэлний синхрон болон түүхэн харьцуулсан судалгаа хийх
- аман зохиол болон Дорно дахины улс түмний ардын шашин, домог үлгэрийн судалгаа хийх (хээрийн судалгаа, үүний үр дүнг судлан нийтлэх)
- Дорно дахины болон Грек, Ромын археологийн судалгаа хийх эдгээр болно
Хэвлэн нийтлэх ажил
Манай эрдэмтэд Web of Science болон Scopus-ын ном зүйн өгөгдлийн санд индекстэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлэх баялаг туршлагтай. Манай хүрээлэнгийн ажилтнуудын нэг сэдэвт зохиолыг Brill, de Gruyter, Oxford Univerity Press зэрэг дэлхийн томоохон хэвлэлийн газраас хэвлэсэн олон удаатай.
Олон боть ном нэгэнт хэвлэгдээд багтаасан Orientalia et Classicа цуврал, мөн нэрээр гардаг олон улсын сэтгүүл, олон улсын хэвлэлийн газарт гадаадын нэртэй шинжээчид оролцсон эрдэм шинжилгээний өгүүллийн цоморлиг, нэг сэдэвт олон зохиолыг хэвлэн нийтлэх нь тус хүрээлэнгийн ажлын төлөвлөгөөнд орж байна. Манай хүрээлэн олон улсын Eisenbrauns хэвлэлийн газартай хамтарч Web of Science болон Scopus-т индекстэй Babel und Bibel гэдэг цувралыг хэвлэж, олон улсын Gorgias Press хэвлэлийн газартай хамтарч гадаадын олон эрдэмтэд орсон редакцийн зөвлөл бүхий «Хэлний төрлийн асуудал» гэдэг сэтгүүлийг хэвлэж байна (голдуу англи хэлээр).
Манай хүрээлэнгийн тэнхим
Манай хүрээлэнд дараах боловсролын программыг шат шатаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- Библийн судалгаа болон эртний Израилийн түүх
- Энэтхэгийн хэл, утга зохиол
- Ираны хэл, утга зохиол
- Хятадын хэл, утга зохиол
- Энэтхэг Хятадын хойг болон Зүүн Өмнөд Азийн хэл, утга зохиол
- Японы хэл, утга зохиол
- Солонгосын хэл, утга зохиол
- Эртний Грек, Ромын түүх
- Сонгодог хэл, утга зохиол
- Эртний Месопотамийн хэл, утга зохиол
- Этиоп, Арабын хэл утга зохиол
- Араб орнуудын хэл, утга зохиол
- Энэтхэгийн (тамил, санскрит) хэл, утга зохиол
- Энэтхэг болон лалын Өмнөд Азийн (урду, персийн) хэл, утга зохиол
- Монгол болон Төвдийн хэл, утга зохиол
- Түрк хэлт улс түмний хэл, утга зохиол зэрэг орж байна
Хичээлийн программд болон судалгааны хүрээнд орсон хэл
— шумер, аккад, угарит, финикий, эртний еврей, эртний арамей, сири, туройог оролцуулан орчин цагийн арамей, хуррит, хетт, сонгодог этиоп (геэз), бичгийн араб, араб аялгуунууд, амхар, тигринья, сокотрын, санскрит, пали, пракрит, ладакхи, тамил, орчин цагийн перс, сонгодог перс, урду, хятад, эртний хятад (вэньянь), япон, хуучин япон (бунго), солонгос, вьетнам, тай, лаос, кхмер, монгол, төвд, чагатай, эртний түрк, хуучин осман, түрк, эртний грек, латин, анатолийн, алтайн, тохар, кавказын, сино-төвд, австро-азийн, дравидийн, чукотка-качаткийн, енисейн, койн зэрэг болно.
Эрдэм шинжилгээний ажил
Манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлийн дотор хэд хэдэн гол чиглэлийг тодорхойлж болно. Үүнд:
- Эртний Дорно дахин, арамейн судлал, семитын харьцуулсан судалгаа, Аравийн хойгийн өмнөд зүгийн хэл, аман зохиол
- Хэлний түүхэн харьцуулсан судалгаа, хол төрлийн хэлний судалгаа, хэлийг харилцан хамаарлын үүднээс ангиллах квантитатив арга
- Грек, Ромын сонгодог хэл, утга зохиол болон түүх: хэл, утга зохиол, үлгэр домог, улс түмэн болон хаант улсын түүх
- Эллины үеийн Ойрхи Дорнод, мянган жилийн заагийн болон дундад үеийн Сири, Палестины бүс нутгийн түүх, соёл, шашны сурвалж бичгүүд
- Энэтхэг, Иран, Монгол, Төвдийн сурвалж бичиг, буддын филологи
- Алс Дорнод болон Зүүм Өмнөд Ази: түүх болон соёл ― Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Камбож, Лаос, Тайландын хэл, утга зохиол, аман зохиол, үлгэр домог, зан үйлийн уламжлал
- Салбар ухааныг нэгтгэх хyрээнд соёлын харьцуулсан судалгаа зэрэг болно.
Нашли опечатку?
Выделите её, нажмите Ctrl+Enter и отправьте нам уведомление. Спасибо за участие!
Сервис предназначен только для отправки сообщений об орфографических и пунктуационных ошибках.